phone 70006905, 70006901

Танилцуулга

СИБИ ЭНЕРЖИ МОНГОЛ ГРУПП” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд Герман улсын “DW OIL Trading GmbH” компаний Монгол улс дахь охин компани нь юм. ОХУ-ын Омск хотод төвтэй “Газпромнефть-СМ” нэгдэлийн үйлдвэрүүдийн бүтээгдхүүн болох олон улсын ISO стандартын бүх шаардлагуудыг хангасан бүх төрлийн техникийн тос тосолгооны материалууд, автозамын битум, шатахуун бензин түлш борлуулан худалдах үйл ажиллагааг эрхэлдэг. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн автомашин эзэмшигчид болон төмөр зам, эрчим хүч, автозам гүүр барилгын салбарт бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэн чанартай үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчдийн шаардлагыг хангасан нефть бүтээгдхүүнийг нийлүүлж ирсэн ба гүйцэтгэсэн ажлаараа бидний хамт олон бахархдаг билээ. “СИБИ ЭНЕРЖИ МОНГОЛ ГРУПП” ХХК нь “Газпромнефть-СМ” нэгдэлийн дистрибьютор компаний төлөөлөгчийн эрхтэй бөгөөд манай шууд нийлүүлэгчээр тус нэгдэлийн Төв Азийн салбар Казахстаны Алмата хотоос дэмжин туслаж ажилладаг.

“СИБИ ЭНЕРЖИ МОНГОЛ ГРУПП” ХХК нь Германы “DW OIL Trading GmbH” компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч болохын хувьд ОХУ-н “ГАЗПРОМНЕФТЬ” нэгдэлийн нефтийн бүх нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлдэг. Тус нэгдэл нь ОХУ, Итали, Серби улсуудад нийтдээ 6 цогцолбор үйлдвэрүүдтэй, жилдээ 500,000 тонн тос тосолгооны материал үйлдвэрлэн дэлхийн 50 гаруй улс орнуудад нийлүүлэлт хийдэг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ОХУ-д тэргүүн байр эзэлдэг, бүтээгдхүүний хамгийн өргөн сонголттой юм.

“Газпромнефть СМ” компани нь автомашин үйлдвэрлэлтийн нийлүүлэгчдийн ISO/TS 16949:2009 Олон улсын стандартын дагуу баталгаажуулагдсан. Цогцолбор үйлдвэрүүд нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглан ISO стандартын бүх л шаардлагад нийцсэн синтетик болон хагас синтетик хөдөлгүүрийн тос, хүч дамжуулах ангийн тос, түрхлэг тос болон техникийн зориулалттай олон төрлийн шингэнүүдийг үйлдвэрлэн гаргадаг.

Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн угсралтын шугамын нийлүүлэлтэд өөрийн байр суурийг эзэлж “General Motors”, “Huyndai”, “Mersedes- Benz”-ийн алдар хүндтэй гигантуудад өөрийн бүтээгдхүүнүүдээ экспортолдог. Хөдөлгүүрийн тосны найрлагад тосон бүрхүүлийн бат бөх чанарыг хангадаг тусгай полимер нэмэлтүүдийг ашигласнаар тухайн хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа API SN/SL/CF ангиллын Gazpromneft Premium-ын синтетик болон хагас синтетик тоснуудыг авто үйлдвэрлэгчээс зөвшөөрсөн тохиолдолд 15 000 км гүйлтийн хугацаанд ашиглах боломжтой байна

© 2019 он. sibi-energy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК