phone 70006905, 70006901

И-20А

И-20А –  Аж үйлдвэрийн тос

Энэхүү тос нь аж үйлдвэрийн машин механизмын эд анги, зангилануудын ашиглалтын хугацааг уртасгах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.

Тусгай зориулалтын тос шаарддаггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, пресс, автоматжуулсан шугам, барилга, замын засварын машинууд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гидросистемд ашигладаг.

Давуу тал:

  • үрэлтэд эд ангиудын халаалтыг бууруулснаар хэт халалт болон элэгдлээс урьдчилан сэргийлнэ
  • механик элэгдэл болон үрэлтийг бууруулснаар ашиглалтын хугацааг уртасгана
  • зэврэлтээс урьдчилан сэргийлнэ
  • эд ангийн гадаргуунд үүссэн бохирдлыг арилгана/ цэвэрлэнэ

Хэрэглээ:

Энэхүү тос маш их өргөн хүрээний хэрэглээтэй

  • араан дамжуургын тосолгоо, эд ангиудын үрэлтийг бууруулах,
  • төрөл бүрийн механизмын савалгаат болон гулсах, чиглүүлэгч эд ангийн тосолгоо,
  • өргөх механизм, домкрат, пресс, үйлдвэрийн автомат шугам, гидравлик машин зэргийн маш сайн тосолгоо болж чаддаг,
  • исэлдэлтэнд тэсвэртэй, хэмийн өөрчлөлтөнд ашиглалтын шинж чанараа хадгалж чаддаг шинж чанар нь зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмжинд ашиглаад зогсохгүй мөн гадаа хээрийн нөхцөлд ашиглах боломжтой. Зам, барилгын машин, хийн ба газрын тосны олборлолтын болон уул уурхайн машин тоног төхөөрөмжүүд байнгын хэрэглэгчид билээ.

 

© 2020 он. sibi-energy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК